Бидний намтар, амжилт

  • 2016 онд ҮҮСГЭН БАЙГУУЛАГДАВ

    2016 оны 6-р сарын 16-нд Аялал жуулчлал, Баталгаат орчуулга, Сургалт зуучлалын чиглэлээр анх үүсгэн байгуулагдав.

  • 2016 онд Анхны гэрээг үзэглэв

    2016 оноос эхлэн БНСУ-руу оюутан  зуучлах үйл ажиллагаагаа эхлүүлэв.

  • 2018 онд Шинэ оффисийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав

    2018 оноос эхлэн PEACE TOWER дахь өөрийн оффистоо үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулж эхлэв.

  • 2018 онд Монгол дахь Солонгос хэлний сургалтын үйл ажиллагааг эхлүүлэв

    Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамнаас олгодог "Шаардлага хангасан мэргэжлийн сургалтын байгууллагын бүртгэл"-д бүртгүүлж гэрчилгээгээ авч хэлний сургалтын үйл ажиллагаагаа эхлүүлэв. 

  • 2019 онд Анхны боловсролын экспог зохион байгуулав

    Жил бүрийн хавар, намартаа "Сэц Оюу"-ийн нэрэмжит боловсролын экспог зохион байгуулж Монгол оюутан залуустаа зориулж мэдээллийг хамгийн ойр бодитой хүргэхээр зорин ажиллаж "Хамгийн өндөр" тэтгэлэгүүдийг олгосоор байгаа билээ.

  • 2020 он Цар тахлын үед цахим шилжилт хийв

    Корона вирусын цар тахлын үед үйл ажиллагаандаа доголдол үүсгэхгүйгээр цахим шилжилт хийж амжилт гарган ажиллав.

  • 2021 он Гадаад харилцаагаа улам тэлж гэрээт сургуулиудын тоогоо нэмэв

    Манай төвийн хувьд гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж оюутнуудад олгогдох тэтгэлгийн тогтолцоо болон Монгол оюутнуудад зориулсан тусгай хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ажилласан жил болон өнгөрлөө.

  • 2022 он 7 жилийн ой болон шинэ оффис

    2022 онд оффис болон ажиллах багаа 2 дахин томруулж, шинэ өнгө төрхтэйгөөр 7-н жилийн ойтойгоо золголоо.

  • 2023 он Хамгийн өндөр тэтгэлэг олгосон жил

    2023 онд нийт 20 удаагийн эвэнт, өдөрлөгүүд зохион байгуулж "Сургуулиудын төлбөрийн тэтгэлэг" болон "Манай байгууллагын нэрэмжит тэтгэлэг" гээд нийт 300 гаруй сая төгрөгийн тэтгэлэгийг олгож өмнөх жилүүдтэйгээ харьцуулахад хамгийн өндөр тэтгэлгийг олгосон жил боллоо. Мөн орон нутгаас элсэх хүсэлтэй оюутан сурагчдадаа хүрч үйлчлэх үүднээс шилдэг сургуулиудын төлөөлөгчдийн хамтаар орон нутагт 3 удаагийн өдөрлөгийг зохион байгуулсан юм. 

  • STUDY IN KOREA-2024

    Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "STUDY IN KOREA" Монгол-Солонгосын боловсролын үзэсгэлэн амжилттай болж өндөрлөв. Тухайн үзэсгэлэнд Сэц Оюу болон Гэрээт сургуулиудын тэтгэлэгүүд гээд нийт 100,000,000₮-н тэтгэлэгийн сантай, оролцогч сургуулиудын хувьд бүгд Шилдэг магадлан итгэмжлэгдсэн виз гаралтын давуу эрхтэй сургуулиуд оролцсоноороо онцлогтой байлаа.

     

     

5000+
Зуучлуулагчийн тоо
1000+
Суралцагчийн тоо
Тун удахгүй
Жуулчдын тоо