Таны булан
Та хэлний бэлтгэлд бүртгүүлж мэдээлэл үнэ төлбөргүй авах бол дараах маягтыг бөглөнө үү.
Хэлний бэлтгэлийн талаарх анхан шатны цахим зааварчилгаа, зөвлөгөө
Сургуулийн танилцуулга бичлэг
Нийтлэг асуулт, хариулт
Хэлний бэлтгэлд сурах талаар нийтлэг асуулт болон хариулт
- 1. Хэлний бэлтгэлд нас заадаг уу?
- Тухайн сургуулийн тавигдсан шаардлагаас хамааран зарим сургуулиуд нас заасан, зарим нь нас заахгүйгээр элсүүлдэг. Манай байгууллага нь нас харгалзахгүйгээр материал, эсээ, ярилцлагыг чухалчлан элсүүлэх гэрээт сургуулиудтай хамтарч ажилладаг тул та өөрт тохиромжтой сургууль сонголтын зөвлөгөөг та өөрт тохиромжтой зуучлалаа сонгон "бүртгүүлбэл" бид тантай утсаар холбогдох болно.
- 2. Батлан даагч шаардах уу?
- Та вэбсайтын "сургуулиуд" цэс дээр дарж, "Батлан даагчгүй" сонголтыг хийснээр, батлан даагч шаардахгүй сургуулиудын жагсаалтыг гаргаж өгөх болно. Батлан даагч шаардахгүй ч тодорхой хэмжээнд байгаа орлогоо нотлон суралцах боломжтой юм.
- 3. Визний зөрчилтэй бол яах вэ?
- Хэрвээ таны гэр бүлийн гишүүдээс БНСУ-д харласан байгаа бол таны виз гарах магадлал маш бага юм. БНСУ-д байх хугацаандаа иргэний хүнд зөрчил гаргаж байгаагүй бол та виз мэдүүлэх, эсвэл мэдүүлээд татгалзсан хугацаанаас хойш 6 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой.
- 4. Хэлний бэлтгэлд тэтгэлэгтэй юу?
- Тухайн хэлний бэлтгэлийн ангидаа шилдэг сурагчаар тодорвол дараагийн семестрийн төлбөрөөс багахан хэмжээгээр хөнгөлөлт эдлэх боломжийг зарим сургуулиуд олгодог.
- 5. Хэлний бэлтгэлийн элсэлтийн талаар?
- БНСУ-ын их сургуулиудын Хэлний бэлтгэл нь жилийн 4 улирлын турш 3, 6, 9, 12 саруудад тогтмол элсэлт зарлах бөгөөд уг сарын эхээр хичээл нь эхэлдэг. Та тухайн элсэлтийн хугацаанаас 2-3 сарын өмнө материалаа бүрдүүлж эхлэхийг анхаарна уу.
- 6. Хэлний бэлтгэлд хэрхэн орлогоо нотлон суралцах боломжтой вэ?
- Батлан даагч шаардахгүй, байхгүй тохиолдолд "ОРЛОГОО НОТЛОН" суралцах боломжтой сургуулиудыг сонгон суралцах боломжтой. Үүнд: Таны орлого нотлогч /Эцэг, Эх, Ах, Эгч, Дүү/ 1. Цалин 2. Түрээсийн гэрээ болон түрээсийн тодорхойлолт 3. Малын-А данс Таны төрсөн болон ойр дотнын хүмүүсээс дээрх аль нэг боломжоор орлогоо нотлон батлан даагч шаардахгүй сургуулиудад суралцах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг хэлний бэлтгэлд бүртгүүлвэл бид тантай утсаар холбогдон зөвлөгөө өгье~